Танайх аль улсын бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг вэ?

Манайх БНСУ болон АНУ-н бүтээгдэхүүнүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр борлуулж байна.

Кегел бөмбөлгийг 3 сар хэрэглэж дуусаад дахин хэрэглэж болдог уу?

Болно, үтрээний булчин суларсан санагдсан бүхий л үед эхний бөмбөлгөөс эхлээд 90 өдрийн турш өдөрт 30 минут хэрэглэнэ. Сарын тэмдэг ирэх үед завсарлана.

Хамтарч ажиллах санал тавих гэсэн юм, ямар дугаар луу холбоо барих вэ?

Та 8060-6454 дугаар луу холбогдож хамтран ажиллах саналаа тавих боломжтой.

Үтрээ маш их хуурайшилттай байна зориулалтын бүтээгдэхүүн байдаг уу?

Байдаг, Гүн чийгшүүлэх багц байдаг.

Дотуур хувцасны сүрчигийг хаанаа түрхэж хэрэглэх вэ?

Дотуур хувцасны дээд хэсэгт дусааж хэрэглэнэ. Сарын тэмдгийн үед хэрэглэж болдог, мөн гарын бугалга хэсэгт, үсэнд, мөн ваннтай усанд хэвтэхдээ 1 дуслыг хэрэглэх боломжтой.

Гэрээт борлуулагч болох гэсэн юм?

Гэрээт борлуулагч хариуцсан менежерийн утас 8000-2464, 8000-6454

Танайх хүргэлтийн үйлчилгээ байгаа юу?

Манайх өдөр бүр хүргэлтээр үйлчилдэг. Лавлах утас 7711-2202, 7711-2262

Танайд үтрээний ашигтай бактер байгаа юу?

Байдаг, Үтрээний гүн цэвэрлэгээний шахмал бол үтрээний ашигтай бактер бөгөөд мөн үтрээний сүүн хүчил ялгаруулах чадварыг нэмэгдүүлж өгдөг.

Жирэмсэн хүн танай бүтээгдэхүүнээс аль алийг хэрэглэж болох вэ?

Үтрээнд шургуулж хэрэглэдэггүй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно.

Цайруулах тосыг жирэмсэн хүн хэрэглэж болох уу?

Болно, Цайруулж чийгшүүлэх ягаан савлагаатай 30мл тосыг хэрэглэж болно, давхар чангалах цэнхэр тосыг хэрэглэж болохгүй.

Сарын тэмдгийн үед шахмалаа хэрхэн хэрэглэх вэ?

Сарын тэмдгийн үед хэрэглэхгүй харин дуусаад хэрэглэж эхэлсэн өдрөөсөө эхлээд 7 хоногтоо 1 удаа 2 ширхгээр хэрэглэнэ.

Шахмалаа хэрэглэж байгаад дунд нь тасалдсан бол яах вэ?

Урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэж байгаа бол дахиж хэрэглэж эхэлсэн өдрөөсөө эхлэн 7 хоногоо тоолоод үргэлжлүүлээд хэрэглэнэ. Курсээр хэрэглэж байгаа тохиолдолд хамгийн анхны 3 удаагын хэрэглээгээ хэрэглэсэн бол үргэлжлүүлээд дахиж хэрэглэж эхэлсэн өдрөөсөө 7 хоногт 1 удаа 2 ширхгээр хэрэглээд явна.

Хэдэн наснаас дээш гүн цэвэрлэгээний шахмалыг хэрэглэх вэ?

Сарын тэмдэг ирснээс эхлээд бүх насанд хэрэглэнэ.

Бэлгийн харьцаанд орж байгаагүй хүн гүн цэвэрлэгээний шахмалыг хэрэглэж болох уу?

Болно, харин гадна талаас шүршиж хэрэглэдэг зориулалтын саванд хийж гадна талд нь цацаж хэрэглэнэ. Үтрээрүү шургуулж хэрэглэхгүй.

Төрсний дараа гүн цэвэрлэгээний шахмалыг хэзээнээс эхэлж хэрэглэх вэ?

45 хоногоос хэрэглэнэ.

Гүн цэвэрлэгээний шахмалыг жирэмсэн хүн хэрэглэж болох уу?

Болно, харин гадна талаас шүршиж хэрэглэдэг зориулалтын саванд хийж гадна талд нь цацаж хэрэглэнэ. Үтрээрүү шургуулж хэрэглэхгүй.

Гүн цэвэрлэгээний шахмал хэрэглэж байхдаа бэлгийн харьцаанд орж болох уу?

Болно. 24 цаг дотор орох бол бэлгэвч заавал хэрэглэх шаардлагатай, 24 цагаас хойш бол эрэгтэйгээ харьцаанд орохоос өмнө заавал угаалгах шаардлагатай.

Гүн цэвэрлэгээний шахмал 1 курс нь хэдэн ширхэг вэ?

20 ширхэг буюу 10 удаагын хэрэглээ нь 1 курс болно.

Гүн цэвэрлэгээний шахмал хэдэн ширхгийг хэрэглэж байж үр дүн гарах вэ?

Эхний 3 удаагын хэрэглээнээс эхлээд үтрээнээс гарах ялгадас багасдаг харин 1 курс хэрэглэх нь ойр ойрхон дахиж үрэвсэх баланс алдагдах зэргээс сэргийлж өгнө.

Гүн цэвэрлэгээний шахмал үрэвсэл дарах уу?

Нянгын гаралтай үрэвслийг дарна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл